Италийн алдарт загвар зохион бүтээгч, тэрбумтан Жоржио Армани 91 насандаа таалал төгслөө.

Загварын ертөнцийн хамгийн хүчирхэг тоглогчдын нэг Армани эрэгтэй, эмэгтэй хослолыг орчин үеийн маягаар дахин загварчилсан, итали хэв маяг, тансаг чанарын бэлгэдэл болсон зохион бүтээгч байв. Түүний үүсгэн байгуулсан “Armani” брэнд нь хувцас, гоо сайхан, үнэртэн, хөгжим, спорт, тансаг зочид буудал зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Арманигийн албан ёсны “Instagram” хуудсанд “Тэрээр амьдралынхаа эцсийн өдрүүд хүртэл компанидаа, ирээдүйн олон төслүүддээ өөрийгөө зориулж байсан” гэж мэдэгдсэн байна. 

Жоржио Арманигийн бие сүүлийн саруудад муудаж, өнгөрсөн зургадугаар сард болсон Миланы загварын долоо хоногт оролцож чадаагүй бөгөөд  долдугаар сард Парис дахь кутюр шоугаа Милан дахь гэрээсээ удирдан зохион байгуулж байв.

Эх сурвалж: ВВС 

#Жоржио Армани,