Кубын Үндэсний цахилгаан холбооноос мэдээлснээр, лхагва гарагийн өглөө улс даяар цахилгаан тасарсан бөгөөд өчигдөр орой, өнөө өглөөнөөс эрчим хүчийг хэсэгчлэн сэргээж эхэлжээ. 

Одоогоор нисэх онгоцны буудал, эмнэлэг, ус шахах байгууламж зэрэг зайлшгүй хэрэгцээтэй үйлчилгээнд нөөц эх үүсвэр ашиглаж байгаа ч 9.7 сая гаруй иргэдийн хэрэгцээг хангахад хугацаа хэрэгтэй байна.
Тус улсад сүүлийн нэг жилийн дотор улс даяар цахилгаан тасарсан дөрөв дэх тохиолдол нь энэ болж байна.

Кубын эрчим хүчний сүлжээний доголдол нь өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд олон жил үргэлжилсэн түлш, хүнс болон бараа бүтээгдэхүүний хомсдол дээр эдийн засгийн хямрал нэмэгдсэнээр нөхцөл байдал улам хүндэрчээ.

Тус улсад газрын тосоор ажилладаг цахилгаан станцууд хэдийн хуучирч, доголдол  гарсаар ирсэн бөгөөд өнгөрсөн онд Венесуэл, Орос, Мексикээс орж ирдэг нефтийн импорт эрс буурснаар хямрал нүүрлэсэн юм.

Эх сурвалж: Reuters

#Куба,