АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА өөрийн байгууламж, систем, судалгааны үйл ажиллагаандаа Хятадын иргэд нэвтрэхийг хориглож, АНУ-ын визтэй байсан ч агентлагт ажиллах боломжгүйг мэдэгдлээ.
“Bloomberg”-ийн мэдээлснээр, энэ сарын эхээр Хятадын оюутан, гэрээт ажилтнууд гэнэт НАСА-гийн мэдээллийн системд хандах эрхгүй, ажлын уулзалтуудад оролцох боломжгүй болжээ.

НАСА мэдэгдэлдээ үүнийг баталгаажуулан “Бид ажил, судалгааныхаа аюулгүй байдлыг хангахын тулд Хятадын иргэдийг биетээр болон кибер орчинд нэвтрэх эрхийг хязгаарлалаа” гэжээ.

Тус агентлагийн захирал Шон Даффи “Бид одоо сансрын төлөө өрсөлдөж байна. Хятадууд биднээс өмнө саран дээр буухыг хүсэж байгаа. Үүнийг бид зөвшөөрөхгүй” гэсэн юм. 

Сар дээр төмөр, титан, газрын ховор элементүүд болон гели зэрэг үнэт нөөц их тул өрсөлдөөн зөвхөн буух хугацаанд бус, ирээдүйн стратегийн баялгийн хяналтад нөлөөлнө гэж ажиглагчид үзэж буй.

Эх сурвалж: BBC 

#наса,