Палестин-Израилын асуудлыг шийдэх, Газын дайныг зогсоох зорилготой энхийн төлөвлөгөөнд АНУ, Саудын Араб, Франц болон НҮБ-тай хамтран ажиллахаа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Ерөнхий Ассамблейн индрээс мэдэгдлээ.

Махмуд Аббас “2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС  энгийн иргэдийг хөнөөсөн, барьцаалсан явдлыг бид эрс буруушааж байна. Энэ нь Палестины ард түмэн, эрх чөлөөний тэмцлийг төлөөлөх зүйл биш. Газ бол Палестины салшгүй хэсэг. Бид тэнд засаглал, аюулгүй байдлыг бүрэн хариуцахад бэлэн. ХАМАС болон бусад зэвсэгт бүлэглэл зэвсгээ Палестинд хүлээлгэн өгөх ёстой” хэмээн мэдэгдэв.

193 гишүүнтэй Ерөнхий Ассамблей долоон хуудас бүхий энхийн төлөвлөгөөг олонхын саналаар баталсан юм. Харин АНУ болон Израил тус хурлыг бойкотлож, төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч үүний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Газад энхийг тогтоох 18 хуудас бүхий төлөвлөгөөгөө танилцуулсан байна. 

Эх сурвалж: Reuters 

#Палестин-Израил,