Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгос, Япон улс нийт 900 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг “урьдчилгаа” хэлбэрээр АНУ-д хийхээр тохирсон гэж мэдэгдлээ. Тодруулбал, Япон 550 тэрбум, Өмнөд Солонгос 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. 

Гэвч Өмнөд Солонгос нэг дор, бөөнөөр хөрөнгө оруулахгүй, харин АНУ-аас санал болгосон төслийг санхүүжүүлнэ хэмээн мэдэгдэж буй юм. Өнгөрсөн долоодугаар сард Сөүл АНУ-ын төслүүдэд 350 тэрбум ам.доллар зарцуулахаар амласан ч хөрөнгийн хяналтыг АНУ-д өгөх нөхцөлийг эсэргүүцэн, хэлэлцээ нь гацаад байсан билээ. 

Харин Японы хувьд АНУ-тай хөрөнгө оруулалтын санамж бичиг байгуулж, автомашин зэрэг бүтээгдэхүүний импортын тарифыг бууруулахын оронд АНУ-ын төслүүдэд 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирсон юм. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтыг 2029 он хүртэл үе шаттайгаар хийх бөгөөд ямар нэгэн урьдчилгаа хийнэ гэж баримт бичигт дурдаагүй байна. 

Эх сурвалж: Reuters 

#бнасау, #Япон,