Гэрэл зургийг MPA.mn
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 8, объектын гал түймрийн 25 дуудлага бүртгэгдлээ.
Алба хаагчид 64 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Нийслэлийн хэмжэээд он гарснаас хойш бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын 18,5 хувийг пийшин зуухны битүүмж алдсанаас үүдэлтэй гарсан гал түймрийн дуудлага эзэлж байна.
Иймд пийшин зуухны битүүмжээ шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн дараах дуудлага мэдээдэд бүртгэгджээ.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн доторх эд зүйл бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд барилгын В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 20:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын В1 давхарт хураалттай сангийн хоолой, дээврийн хар цаас шатаж байсныг ажиллаж унтраасан.

#Гал түймэр, #НОБГ, #өнгөрсөн долоо хоногт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557