Их Британийн Манчестер хотын Хийтон Парк дахь еврейн сүмд халдлага болж, хоёр хүн амиа алджээ. Цагдаагийн мэдээлснээр, 35 настай, Сири гаралтай, Британийн иргэн Жихад Ал-Шамиэ машинаараа явган зорчигчдыг мөргөж, дараа нь сүмийн хамгаалагчийг хутгалсан байна. Хэрэг гарсан даруй цагдаа нар сэжигтнийг буудан хороожээ. 

Британийн терроризмын эсрэг алба уг халдлагыг террорист үйлдэл хэмээн зарласан бөгөөд гурван хүнийг энэ хэрэгтэй хамаатуулан баривчлаад байна. Ерөнхий сайд Киер Стармер бүх сүмийн хамгаалалтыг чангатгах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн бол Израилын Гадаад хэргийн сайд Их Британи антисемитизм буюу еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үйлдэлтэй тэмцэхэд хангалттай хүчин чармайлт гаргахгүй байна гэж шүүмжилжээ. 

Эх сурвалж: BBC

#Англи, #Англи Улс, #Их Британи, #Их Британийн Манчестер хот,