Израил болон ХАМАС-ын тал Газын зурваст хоёр жил гаруй үргэлжилсэн дайныг зогсоож, гал зогсоох энхийн хэлэлцээрт хүрлээ. Энэхүү тохиролцооны дагуу барьцаалагдсан хүмүүсийг суллаж, Израилын цэргийг Газаас татахаар тохиролцов.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Өнөөдөр бол түүхэн өдөр. Израил болон хэлэлцээ хийсэн улс орнууд энхийн төлөө нэгдлээ. Энэ бол хүн төрөлхтний ялалт” хэмээлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энхийн гэрээг бүрэн хэрэгжүүлэхийг уриалж, Газад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр “Барьцаалагдсан хүмүүсийг нэр төртэйгээр суллах ёстой. Гал зогсоох гэрээг баталгаажуулах хэрэгтэй. Хүмүүнлэгийн тусламж саадгүй нэвтрэх ёстой. Газын ард түмний зовлон дуусах ёстой” хэмээн онцлов.
Газын хүмүүнлэгийн сан мөн “Энэхүү хэлэлцээр нь олон сарын хүчин чармайлтын үр дүн бөгөөд Газад амьдарч буй гэр бүл, эхчүүд, хүүхдүүдэд итгэл, найдвар авчрах алхам болно гэж найдаж байна” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #Дональд Трамп, #Гал зогсоох, #Израилын дайн, #Израил Газын дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557