АНУ, Франц, Их Британийн эрдэмтэд Жоэл Мокир, Филипп Агийон, Питер Хауитт нар 2025 онд Нобелийн эдийн засгийн шагналыг хүртлээ. Тэд шинэ бүтээл, технологийн хөгжил болон бүтээлчээр сүйтгэхүй хэмээх үйл явц эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж, хүний амьдралын чанарыг хэрхэн дээшлүүлдэг тухай судалгаа хийж, тогтвортой өсөлтийг хангахын тулд шинжлэх ухаан, боловсрол, инновацид тасралтгүй хөрөнгө оруулах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн юм. 

Нобелийн хороо “Хүн төрөлхтөний түүхэнд эдийн засгийн зогсонги байдал хэвийн үзэгдэл байсаар ирсэн. Харин өсөлт гэдэг өөрөө автоматаар үргэлжлэх зүйл биш, өсөлтийг дэмжиж, эрчимжүүлэхэд байнга анхаарах ёстойг энэ судалгаа харуулж байна” гэж онцлов.

Ташрамд, энэ жилийн нобельтон, АНУ-ын Нортвестерн их сургуулийн профессор Жоэл Мокир “Бид яагаад өвөг дээдсээсээ хэд дахин илүү баян, илүү сайхан амьдарч байна вэ?” гэсэн асуултад хариулахыг зорьж судалгаа хийдэг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын боловсрол, шинжлэх ухааны бодлогыг эрс шүүмжилж, “Их сургуулиуд болон судалгааны салбарын эсрэг чиглэсэн бодлого бол АНУ-ын шинжлэх ухааны хамгийн том алдас  байж магадгүй” хэмээн анхааруулж байв.

Эх сурвалж: Reuters 

#Нобелийн шагнал,