Газад гал зогсоох энхийн гэрээ анхны сорилттойгоо тулж буйг эх сурвалжууд онцолж байна. Тодруулбал, Израилын тал Палестин руу нэвтрүүлэх  хүмүүнлэгийн тусламжийг тал хувиар бууруулж, Египетийн Рафахын боомтыг төлөвлөсөн ёсоор нээхгүй гэж мэдэгдэв. ХАМАС  бүлэглэл барьцаалагдсан израил иргэдийн цогцсыг буцаах ажлыг удаашруулж байна гэж Израил үзэж буй юм.

Мягмар гарагийн орой ХАМАС дөрвөн хүний цогцсыг олон улсын Улаан загалмайн хороонд шилжүүлсэн бөгөөд ингэснээр нийт найман цогцос буцаан өгөөд байна. Гэвч бүх хүнийг хаана оршуулсныг тодорхойлох, олоход хүндрэл гарч байна гэж тэд мэдэгдэж буй.
Улаан загалмайн байгууллага ч энэ мэдээллийг баталгаажуулж байгаа ч Израил өдөрт нэвтрэх тусламжийн ачааны машины тоог 600-аас 300 болгон бууруулж, Рафахын боомтыг хаасан нь энхийн хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн ХАМАС барьцааны 20 хүнийг суллаж, Израил 2000 шахам палестин хоригдлыг чөлөөлөн, Газын зарим хэсгээс цэргээ татсан юм. Гэсэн ч дараагийн шат буюу энхийг бататгах алхмууд нь эрсдэлтэй хэвээр байна.
Мөн мягмар гарагт Газад буудалцаан болж, зургаан хүн амь эрсэдсэн бөгөөд Израилын арми цэргийн байршилд хэт ойртсон сэжигтнүүдийг анхааруулсны дараа гал нээсэн гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian 

#Газ, #Израил,