Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компани Мьянмарт “Starlink” хиймэл дагуулын 2500 гаруй төхөөрөмжийн үйлчилгээг тасалсан талаар мэдээллээ. Эдгээр төхөөрөмжийг луйврын баазуудын үйл ажиллагаанд ашиглаж байсан нь тогтоогдсон байна.
“Starlink”-ийн бизнесийн үйл ажиллагаа хариуцсан захирал Лорен Дрейер “SpaceX” маш ховор тохиолдолд үйлчилгээгээ тасалдаг гэж онцолжээ.
Мьянмарын хил дагуу байрлах 30 гаруй төв залилан, луйвар хийлгэх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг хуурч авчран, хүчээр ажиллуулдаг бөгөөд жилд арав гаруй тэрбум ам.долларын хууль бус орлого олдог аж.
Өнгөрсөн даваа гарагт Мьянмарын цэргийнхэн “KK Park” нэртэй баазыг эзлэн 2000 гаруй хүнийг суллажээ. Уг баазад мөн ашиглаж байсан 30 гаруй “Starlink” төхөөрөмжийг хураан авсан байна.
Гэвч хил дагуу энэ бүсэд 30 гаруй төв одоо ч ажиллаж байгаа бөгөөд зэвсэгт бүлэглэлүүд тэднийг хамгаалж буй юм.
Эх сурвалж: ВВС

Эрдэнэт-Овоо:
USD | 3557