Хойд Солонгосын хакерууд криптовалютын биржүүд рүү нэвтэрч, гадаадын технологийн компаниудад хуурамч иргэний үнэмлэх ашиглан зайнаас ажилд орж, олон тэрбум ам.долларын орлого хулгайлсан талаар олон улсын шинжээчдийн тайланд мэдээлжээ.

138 хуудастай энэхүү тайланг олон улсын хориг арга хэмжээний ажиглалтын баг боловсруулсан бөгөөд АНУ болон тэдний холбоотон 10  улсын төлөөлөл оролцжээ. Тайланд дурдсанаар, Пхеньян дахь албаныхан энэхүү нууц ажиллагааг цөмийн зэвсгийн судалгаа, хөгжүүлэлтийн санхүүжилтэд ашигласан гэнэ.

Мөн Хойд Солонгос криптовалют ашиглан мөнгө угаах, олон улсын хоригоос “бултаж” зэвсэг худалдан авах зэрэг үйл ажиллагаа явуулсан гэж тайланд дурдсан байна. Ингэхдээ хакерууд гадаадын байгууллагуудын сүлжээг доголдуулах, нууц мэдээлэл хулгайлах зориулалттай вирус программ илгээж байжээ.
Тайланд “Хэдий жижиг улс боловч Хойд Солонгос сүүлийн жилүүдэд кибер ажиллагаа, хакеруудын ур чадварт асар их хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр тэдний хакеруудын ур чадвар, техник одоо  Хятад, Оросын түвшинд хүрсэн” гэж дурджээ. 

Эх сурвалж: AP 

#кибер халдлага, #Хойд солонгос,