АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Энэ удаад тэрбээр АНУ Хятадтай харилцан ашигтай, маш сайн гэрээ байгуулна гэж  мэдэгдлээ. Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй маргааш Бусан хотод уулзах бөгөөд хоёр улсын харилцан ногдуулсан гаалийн татварын талаар хэлэлцэх юм. 

Үүнээс гадна тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй уулзаж, гаалийн татварын тарифыг 25 хувиас бууруулах асуудлыг ч хэлэлцсэн бөгөөд тун удахгүй гэрээг эцэслэн байгуулахаа онцлоод буй. Өмнөд Солонгосын иргэд Дональд Трампын айлчлалыг эсэргүүцэн жагсаж буй ч эрх баригчид нь түүний энхийг тогтооход оруулсан хувь нэмрийг үнэлэн тус улсын хамгийн дээд шагнал Мугунхва одон гардуулаад буй. 

Энэ удаагийн уулзалтаар Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах боломж бүрдээгүй гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC 

#Дональд Трамп,