Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа.
Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын нэг нь Ногоон хөгжлийн чөлөөлөлт. Ногоон хөгжлийн чөлөөлөлт бол уриа лоозон биш бодит ажил юм” гэдгийг тэмдэглээд“Засгийн газар, Монголбанк, банк, санхүүгийн салбар хамтдаа ногоон зээл, ногоон санхүүжилтэд ногоон гэрэл асааж байгаа”-г онцлов.
Засгийн газар Түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай “НОГООН” тогтоол баталсан. 15 шат дамжлага, гарын үсгээр халхалсан хүнд суртлын хүлээсийг тайллаа. Чингэлтэй дүүргийн 83 айл өрх нарны хавтан, хураагуур ашиглан, эрчим хүчний хэрэгцээгээ хангаад, төвийн шугамд нийлүүлж эхэлсэн. Энэ бол эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтийн бодлогын бодит эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ногоон зээлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Ногоон зээлийн хугацаа 30 сараас 60 сар хүртэл уртсаж, сарын төлөлт 40 орчим хувиар буурч, хүү нь бусад зээлээс 4-6 хувиар хямд байна. Ногоон зээлд нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл, дулаалга багтаж байна.
“Энэ бол ногоон хөгжлийн замын эхний ахлам, шинэ гараа. Цаашид эх үүсвэрийг олшруулахын хэрээр нөхцөл нь хөнгөн, бүтээгдэхүүний тоо, төрөл, хүртээмж нэмэгдэх учиртай. Хөгжлийн банк ногоон санхүүжилтийн хямд эх үүсвэр татаж, холимог санхүүжилтийн шийдэл гаргаж ажиллахаар бэлтгэлээ базааж байна. Хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг арга хэрэгсэл ашиглахыг тууштай дэмжинэ. Өрхийн орлого амьжиргааг харгалзан зарим хөнгөлөлттэй татаасуудын эх үүсвэрийг нэмэх зэрэг хийх ажил, шийдэх асуудал олон байгаа”-г Засгийн газрын тэргүүн хэллээ.
Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, банк санхүүгийн салбарынхны асуултад хариуллаа.
“Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн шинэчлэл бол хөдөлмөрлөж буй хүн бүрийг дэмжих бодлого. Цалингийн 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлөх, НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая, жилийн 2,5 тэрбум хүртэлх орлоготой компаниуд нэг хувийн татвар төлдөг байх зэрэг нь ажил, бизнес эрхлэх замыг хуульчлан чөлөөлөх бодлогын бодит илрэл. Засгийн газар чөлөөлөлтийн гарааны сардаа татвар, НДШ-ийн өртэй компаниудын дансыг нээсэн, 146 бизнесийг зөвшөөрөл хөөцөлдөхгүй мэдэгдээд шууд эхлүүлдэг болгосон нь ч чөлөөлсөн шийдлүүдийн эхлэл юм” гэлээ.
Орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг өсгөх талаар уулзалтын үеэр мөн хөндлөө. Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ. Арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээр олгож буй зээл өсөж, нийт орон сууцны зээлийн 62 хувийг бүрдүүлж байна.
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулахад Монголбанк Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Зургаан хувийн зээлд хамрагдах дугаарлалт их, 47 мянган хүн хүлээж байна. Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна” гэж Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Ерөнхий сайд Н.Учрал, #Ногоон санхүүжилтийн бодлого,