Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ оны эхний 10 сард нийт 41.844 гэмт хэрэг бүртгэгдсэн ба нийт гэмт хэргийн 14694 буюу 35.1%-ийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа бол 12478 буюу 29.8% нь цахим орчин үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Дээрх тоон мэдээг өмнө оны мөн үетэй харьцуулахад Залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт 20.4 хувиар нэмэгдсэн тоон мэдээ гарсан. Харин цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 10637 буюу 85.3 хувийг цахим орчин ашиглан үйлдсэн залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн нийт залилах 14694 гэмт хэргийн 72.3% нь цахим орчин ашиглан үйлдсэн залилах гэмт хэрэг байна.

Гэрэл зургийг MPA.mn
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ оны эхний 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 19.1 тэрбум төгрөгийн хохиролтой 2344 дуудлага мэдээлэл хүлээн авч, 11.6 тэрбум төгрөгийг ажилжааны банкуудтай хамтран шилжилт хөдөлгөөнийг шуурхай хязгаарлаж, үүнээс 691 иргэний 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. /102, 51265666 – өргөдөл, гомдол гаргаж болно. Зөвөлгөө авах бол 88222255/
Санхүүгийн зохицуулах хороо түүний зохицуулалтын салбарын мэргэжлийн холбоод, Цагдаагийн ерөнхий газар хамтран цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахаар байгууллага хоорондын олон талт хамт ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан.

Энэхүү санамж бичгийн хүрээнд иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, шаардлагатай мэдээллийг харилцан солилцох ажлын хүрээнд Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүй, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн эрх ашиг сонирхлыг сэргээх чиглэлээр “Цахим орчинд үйлдэгдэж буй Санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-г энэ онд хамтран гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Цахим орчинд гэмт хэрэг үйлдэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, үйлдлийн арга хэлбэр нь илүү боловсронгуй болж байгаатай холбоотойгоор манай улсад жил ирэх тутам энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихсэж байна. Ялангуяа фэйсбүүк хаягаа алдаж мөнгө шилжүүлэх, “телеграм” ашиглан даалгавар биелүүлэх, зээлийн эрх нэмэгдүүлэх зэрэг цахим орчин ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлж, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Хашир бай” мэдээлэл, нөлөөллийн ажлыг өнөөдөр буюу 11 дүгээр 20-ны өдрөөс эхлүүллээ.

КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

#онцолсон, #live, #Санхүүгийн Зохицуулах Хороо, #ЦЕГ, #залилах гэмт хэрэг, #Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар,