Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Жеффри Эпштейний хэрэгтэй холбогдуулан хийсэн мөрдөн шалгалтын баримтуудыг нийтэд дэлгэхийг үүрэг болгосон хуулинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурж баталлаа. Уг баримтуудыг ил болгохыг Трампын өрсөлдөгчид, мөн дэмжигчид нь ч олон жилийн турш шаардсаар ирсэн юм.

Одоо Хууль зүйн яам энэ хэрэгтэй холбоотой материалуудыг 30 хоногийн дотор нийтэд ил болгох бөгөөд хохирогчдын хувийн мэдээлэл, одоо үргэлжилж буй мөрдөн шалгалтад саад учруулж болзошгүй мэдээллийг нууцлах юм. 
Насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, биеийг нь үнэлүүлсэн хэргээр ял сонсож, шоронд нас барсан Эпштейн нь  Трамп болон нөлөө бүхий улс төрчидтэй ойр харилцаатай байсан юм. Түүний хэрэгтэй холбоотой баримтуудыг ил болгохыг Трамп эсэргүүцэж байсан ч Конгресс уг хуулийг баталсны дараа  тэрбээр байр сууриа өөрчилж буй нь энэ юм. 
АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди “Хуульд заасны дагуу ажиллаж, ил тод байдлыг хангана” гэж мэдэгдсэн ч бүх баримт  дэлгэгдэнэ гэсэн баталгаа өгөх боломжгүйг анхааруулж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Трамп, #Эпштейний хэрэг,