Пентагон Alibaba Group Holding, Baidu Inc болон BYD Co компаниудыг Хятадын цэргийн хүчинд дэмжлэг үзүүлдэг компанийн жагсаалтад нэмэх ёстой гэж дүгнэсэн тухайг Bloomberg News лхагва гарагт мэдээллээ.

Орлогч батлан хамгаалахын сайд Стивен Файнберг энэ дүгнэлтийг хууль тогтоогчдод аравдугаар сарын 7-нд илгээсэн захидалдаа дурдсан бөгөөд энэ нь Дональд Трамп, Ши Жиньпин нар өргөн хүрээний худалдааны зогсолтын тохиролцоонд хүрэхээс гурван долоо хоногийн өмнө болсон гэж тайланд өгүүлжээ.

Эдгээр компаниудыг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг, цэрэгтэй холбоотой Хятадын компаниудын Пентагоны 1260H жагсаалтад нэмсэн эсэх нь тодорхойгүй байна гэж Bloomberg мэдээлсэн.

Ийм ангилал нь шууд хориг тавихгүй ч тухайн компаниудад нэр хүндийн хувьд хүчтэй цохилт болж, АНУ-ын байгууллагууд, компаниудад эдгээртэй бизнес хийх эрсдлийн талаар ноцтой анхааруулга өгдөг.

Файнбергийн хэлснээр дээрх гурван компаниас гадна Eoptolink Technology Inc, Hua Hong Semiconductor Ltd, RoboSense Technology Co, WuXi AppTec Co болон Zhongji Innolight Co компаниудыг мөн 1260H жагсаалтад оруулах нь зүйтэй гэжээ.

Alibaba компанийн төлөөлөгч Ройтерст илгээсэн имэйлдээ “Alibaba-г 1260H жагсаалтад оруулах үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдэжээ.

#АНУ, #Пентагон, #ХЯтад,