Пүрэв гарагт эх сурвалжууд Reuters-т мэдээлснээр Netflix нь Warner Bros Discovery (WBD)-гийн кино, телевизийн студи болон стриминг бизнесийг худалдаж авах талаар онцгой хэлэлцээ эхлүүлсэн байна. Уг хэлцлийн үнэлгээ нь нэгж хувьцаанд 28 ам.доллар бөгөөд медиа салбарт томоохон өөрчлөлт авчрах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Хэрэв хэлцэл амжилттай болвол Netflix нь WBD-ийн студи болон стриминг нэгжийг өөртөө нэгтгэж, хэрэглэгчдэд зориулсан стримингийн зардлыг бууруулах, мөн Netflix ба HBO Max-ийг нэгтгэн багцлах хувилбарыг бий болгох боломжтой болж байна.

Reuters-ийн өмнөх мэдээллээр Netflix нь WBD-ийн хөрөнгийг худалдан авах санал дундаас хамгийн өндөр үнэлгээг танилцуулсан компанид тооцогджээ.

Bloomberg-ийн эх сурвалжуудын мэдээлснээр Netflix уг хэлцлийг зохицуулагч байгууллагууд хориглосон тохиолдолд 5 тэрбум ам.долларын breakup fee төлөх санал гаргасан байна. Мөн хэлэлцээрийг ойрын хэдхэн хоногт зарлах боломжтой гэжээ.

Түүнчлэн CNBC-ийн мэдээллээр Netflix нь худалдан авахаар зорьж буй хөрөнгийн 85 хувийг бэлнээр төлөх нөхцөлийг санал болгосон байна.

Netflix болон Warner Bros Discovery компаниуд мэдээллүүдэд албан ёсны хариу өгөөгүй байна.

Энэ боломжит хэлцлийн талаарх мэдээлэл тархахтай зэрэгцэн кино салбарын нэр хүндтэй уран бүтээлчдийн консорциум Холливудын эдийн засгийн болон институцийн тогтвортой байдалд эрсдэл учирч болзошгүй гэж үзэн АНУ-ын Конгресст хандан байр сууриа илэрхийлсэн талаар Variety мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

#Netflix, #Warner bros discovery,