Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Европын холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээлж буйгаар, 2025 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн нэг болох төлөвтэй. Одоогоор хамгийн их халсан жилийг судлаачид 2024 он гэж үзэж байгаа бөгөөд Европт л гэхэд олон жилийн дунджаас +2 °C-аас +3 °C орчим халуун байжээ. Харин энэ зуны дэлхий нийтийн температур 1991–2020 оны дундажтай харьцуулахад +0.69 °C–р илүү байсан аж.
“Энэ жилийн дундаж температур 2024 оныг арай даваагүй. Гэхдээ дэлхийн хамгийн халуун жилүүдийн нэг болох төлөвтэй. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хэт халуун зарим бүсэд удаан үргэлжилж, байгаль орчин, хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөөлж байна” хэмээн Уур амьсгалын өөрчлөлтийн албаны уур амьсгалын стратегийн ахлах мэргэжилтэн Саманта Берджесс онцолжээ.
Өнгөрч буй 2025 оны хувьд Европт хэт халсны улмаас ойн түймэр дэгдэж, Испани, Франц зэрэг олон оронд их хэмжээний хохирол учирсан бол Ази, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн олон оронд аадар бороо орж, үер буун, хөрс гулгасан. Цаашид хүлэмжийн хийн ялгарлаа тэглэхийг зорьж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээ авахыг судлаачид, мэргэжилтнүүд анхааруулсаар буй.
Эх сурвалж: Reuters

#Европын холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн алба,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557