Орон нутгийн цагаар 23-ны өдөр Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи мэдэгдэхдээ, хэрэв АНУ Ираны эсрэг эдийн засгийн дайнаа үргэлжлүүлбэл Ормузын хоолой болон Персийн булангийн бүс нутгаар ямар ч газрын тос экспортлогдохгүй, түүнчлэн Ираны ард түмний эсрэг АНУ-ын явуулж буй эдийн засгийн дайнд оролцсон эсвэл дэмжсэн аливаа улс орны үйлдлийг Иран улс дайны үйлдэл гэж үзнэ гэжээ. 

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 19-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “Truth Social” нийгмийн сүлжээнд нийтлэл нийтэлж, Иран хэлэлцээр байгуулах боломжийг ашиглаж чадаагүй, иймээс Ираны эсрэг “аль ч улс орны эсрэг урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй хамгийн хатуу эдийн засгийн арга хэмжээ” авахаа зарлаж байна гэж мэдэгдсэн байна. Үүнийг урьд өмнө байгаагүй цар хүрээтэй “эдийн засгийн дайн болон эдийн засгийн тусгаарлалт”  гэж Дональд Трамп тодорхойлжээ. 

#Персийн булан, #Ормузын хоолой,