НҮБ-ын дэд Ерөнхий нарийн бичгийн дарга, “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын” Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад саяхан Бээжин хотноо “Лийдрийн ярилцлага” нэвтрүүлэгт тусгай ярилцлага өгчээ.
Цөлжилт нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн тулгамдсан экологийн сорилтуудын нэг болж байна. “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын” тоон мэдээллээр, дэлхийн нийт газар нутгийн 40 орчим хувь нь доройтолд орж, дэлхийн хүн амын бараг талд нь нөлөөлж байна. Дэлхий дээр секунд тутамд хөлбөмбөгийн дөрвөн талбайтай тэнцэх хэмжээний эрүүл газар доройтож, жил бүр нийт 100 сая га хүртэлх газар нутгийн үржил шим алдагдаж байна. Мөн ган гачиг улам даамжирч байгаагийн улмаас дэлхий даяар 1.8 тэрбум гаруй хүн усны хомсдолд өртөж, жил бүр газрын доройтол, цөлжилт, ган гачгийн улмаас дэлхийн эдийн засагт учрах хохирол 900 тэрбум ам.долларт дөхөж байна.
Ийнхүү хүнд нөхцөл байдал дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17 дахь удаагийн бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Энэ удаагийн хурлыг “Газрыг нөхөн сэргээж, итгэл найдварыг сэргээе” уриан дор зохион байгуулж байна. НҮБ-ын дэд Ерөнхий нарийн бичгийн дарга, тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хурлын үеэр улс орнуудыг бодитой арга хэмжээ авч, газрын доройтлыг хязгаарлан, ган гачгийг даван туулах чадавхаа бэхжүүлэхийг уриалав.
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дахь удаагийн бага хурал энэ наймдугаар сард Монгол Улсад болж байна. Энэ удаагийн хурал “Газрыг нөхөн сэргээж, итгэл найдварыг сэргээе” уриатай зохиогдож байна. Та энэ хурлаар дамжуулан ямар итгэл найдварыг сэргээхийг хүсэж байна вэ?
- Ясмин Фуад: Юуны өмнө би асар их хариуцлага үүрч байгаагаа гүнээ ухамсарлаж байна. НҮБ-ын дэд Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх нарийн бичгийн даргын хувьд “Риогийн гурван конвенц”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй анхны Талуудын бага хурлыг удирдан зохион байгуулж байгаа нь зөвхөн тус конвенцын хүрээнээс давсан хариуцлага юм. Энэ нь олон талт тогтолцоог хэрхэн эрч хүчтэй хэвээр хадгалах, нийтлэг ойлголтод тулгуурласан дүрэм журмыг хэрхэн бүрдүүлэхтэй холбоотой. Хятад улс олон талт үйл хэрэгт тэргүүлэх үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүнд маш чухал үүрэг гүйцэтгэж чадна.
Хоёр дахь миний хүлээлт бол 2026 онд бид малчдыг мал сүргээ, цаашлаад амьжиргаагаа тогтвортой залгуулах цорын ганц эх үүсвэрээ алдахад дахин хүргэж болохгүй. Үүнийг цаашид зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс энэ удаагийн хурлаар зорилго нь тодорхой, үр нөлөө бүхий бэлчээрийн засаглалын тухай тогтоол яаралтай баталж, хувийн хэвшлийн оролцоог хангахын зэрэгцээ зохих санхүүжилтээр дэмжих шаардлагатай байна. Үүнтэй адил чухал асуудал нь тогтвортой хөдөө аж ахуйн газар ашиглалт болон бодитой уялдаа, үр ашгийг нэмэгдүүлэх явдал юм. Бид цаашид тус тусдаа өөр өөр зүйл ярьж, өөр өөрийнхөөрөө ажиллаж болохгүй. Тогтвортой хөдөө аж ахуйн зориулалттай газрын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Эцэст нь, ган гачгийн асуудлыг цаашид үргэлжлүүлэн даамжруулахыг огт зөвшөөрч болохгүй. Өнөөгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байгаа тул бид яаралтай уриалга гаргаж, өргөн хүрээнд үүрэг амлалт өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ ган гачигт хамгийн их өртсөн бүс нутгуудад гангийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд ялангуяа холбогдох төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон бүс нутгуудад анхаарах нь чухал юм.
Эх сурвалж: Дэлхийн цаг

#онцолсон, #НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц, #“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын” Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад,