НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал Монгол Улсад зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү Бага хурлын хүрээнд ХББОС-ын яамнаас өнөөдөр /2026.08.22/ “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг байгаль орчны салбарын хүрээнд дангаар нь авч үздэггүй. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдал, хүн амын эрүүл мэнд, ундны усны аюулгүй байдал, хот суурины хөгжил, инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа, иргэдийн амьдралын чанартай шууд холбоотой юм. Энэ ч утгаараа COP17-ын “Газрыг сэргээе, итгэл найдварыг сэргээе” уриа нь бидний өмнө тулгарч буй сорилт, цаашдын зорилтыг сануулж байна" хэмээн онцоллоо.
Үргэлжлүүлэн "Газрыг хамгаалах, доройтсон экосистемийг сэргээх үйл ажиллагаа нь зөвхөн байгаль хамгааллын бодлогоор хязгаарлагдахгүй. Харин хот байгуулалт, дэд бүтэц, газар ашиглалт, усны менежмент, хөрөнгө оруулалтын бодлоготой нягт уялдах учиртай. Өнөөдөр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, ган, цөлжилт, үер, газрын доройтол зэрэг харилцан уялдаатай сорилттой нүүр тулж байна. Тиймээс Монгол Улс дэд бүтцээ байгалиас тусгаарлан төлөвлөх бус, байгалийн тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх шинэ хандлагыг бодлого, төлөвлөлтийн түвшинд нэвтрүүлэх шаардлагатай байна" гэв.
Түүнчлэн "Монгол Улсын “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн нэг үндсэн чиглэл нь байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга юм. Энэхүү санаачилгын хүрээнд манай яам дараах чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, хот, суурины хөгжлийг газрын даац, усны нөөц, уур амьсгалын эрсдэл болон инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөнө. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ногоон болон цэнхэр дэд бүтцийн сүлжээ, экологийн коридор, үерийн хамгаалалтын бүсийг төлөвлөлтийн салшгүй хэсэг болгохоор ажиллаж байна. Хоёрдугаарт, бороо, цасны усыг хуримтлуулах, хөрсөнд шингээх, дахин ашиглах шийдлийг хот, суурины дэд бүтцэд нэвтрүүлнэ. Ус нэвчүүлэх гадаргуу, ногоон суваг, борооны ус хуримтлуулах сан, намгархаг бүс, ногоон дээвэр зэрэг шийдэл нь үерийн эрсдэлийг бууруулж, хөрсний чийгийг хадгалан, хотын орчныг сэрүүцүүлэх ач холбогдолтой. Гуравдугаарт, ногоон барилга, эрчим хүч болон усны хэмнэлттэй орон сууцны тогтолцоог өргөжүүлнэ. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ногоон барилгын үнэлгээ, эрчим хүчний үр ашиг, ус хэмнэлт, материалын дахин ашиглалт болон барилгын амьдралын мөчлөгийн зарчмыг тусгаж байна. Дөрөвдүгээрт, байгальд суурилсан шийдлийг бодит төсөл, хөрөнгө оруулалттай холбоно. Ногоон болон уур амьсгалын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэмжигдэхүйц үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллана" гэв.

#live, #хэлэлцүүлэг, #COP17, #ХББОС,