Татварын ерөнхий газар 2025 оны төлөвлөгөөний биелэлт болон татварын өрийн нөхцөл байдлыг танилцууллаа. Энэ оны улсын төсөвт 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс одоогоор 15.5 их наяд төгрөг төвлөрсөн нь 85%-ийн биелэлттэй байна.

ҮТЕГ-ын дарга Б.Цогтнаран: "Он дуустал 700 орчим тэрбум төгрөгийн төлөвлөгөө тасрах эрсдэлтэй бөгөөд үүнд уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний үнэ анх төлөвлөснөөс 50 орчим хувиар буурсантай шууд холбоотой.

Одоогоор Татварын албанд 265 мянга орчим хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд нийт татварын өр 6.1 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 30 орчим хувь буюу 2 их наяд нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг 1,000 орчим компанийн төлөөгүй татварын өр байна. 

2025 онд татварын алба иргэд, ААН-үүдэд зөвлөн туслах ажлыг эрчимжүүлж, өр хуримтлагдахаас сэргийлэх бодлого хэрэгжүүлнэ" гэлээ. 

#татварын ерөнхий газар, #ҮТЕГ-ын дарга Б.Цогтнаран,