Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Венесуэлийн газрын тос тээвэрлэж явсан томоохон танкерыг АНУ саатуулсан. Тэгвэл цаашид ч тус улсын эрэг орчмыг чиглэсэн хэд хэдэн хөлгийг саатуулахаар бэлдэж байгааг эх сурвалжууд мэдээллээ.

2019 онд Венесуэлийн газрын тосонд хориг тавьснаас хойш АНУ анх удаа ийнхүү тээвэрлэлтийг саатуулсан бөгөөд Вашингтон Карибын тэнгист цэргийн хүчээ нэмэгдүүлж, Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газарт үзүүлэх шахалтаа эрчимжүүлэх төлөвтэй.

Үүний зэрэгцээ Америк ийнхүү танкерыг саатуулсан нь  Венесуэлийн тос тээвэрлэдэг компаниуд, хөлгийн эзэд, зуучлагчдад том анхааруулга болж, тэд ойрын өдрүүдэд төлөвлөсөн тээврээ цуцлах шийдвэрт хүргэж магадгүй байгаа юм. 

Венесуэлийн төрийн өмчит, нефтийн PDVSA компани энэ асуудлаар тайлбар өгөөгүй, харин Цагаан ордон “Хориг зөрчиж, зарах ёсгүй тос тээвэрлэн дэлхийгээр сэлгүүцэхийг бид зүгээр хараад суухгүй. Ийм орлого дэлхий даяар хууль бус дэглэмүүдийн үйл ажиллагааг санхүүжүүлж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters 

#АНУ,