УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс эрчим хүчний салбар болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө. Эрчим хүчний салбарын олон жил ужгирсан асуудлыг нэг нам, нэг сайдын ажил мэтээр харалгүй, энэ салбарыг анхаарах нь чухал гэдгийг онцоллоо. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: " Эрчим хүчний салбарт цагт нь шийдээгүйгээс үүссэн олон ужгирсан асуудал байсан нь үнэн. Жишээлбэл, цахилгаан станцуудаа барих ёстой газар нь бариагүйгээс чадлын дутагдалд орж, хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар засвар үйлчилгээг орхигдуулж, боловсон хүч болоод тоног төхөөрөмждөө ч анхаараагүй гэх мэт олон асуудлыг хэлж болно. Өнгөрсөн жил "ДЦС-3"-ын есдүгээр турбо генераторт осол гарсан. Түүнийг шинээр засварлаж байгаа. Ажлыг нь 2028 оны хоёрдугаар сард дуусгахаар байна. Мөн долоодугаар турбо генераторыг шинээр хийж байгаа. Энэ өвөлдөө буюу 12 дугаар сард шахаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1936 МВт. Энэ жилийн бидний хэрэглээ үүнийг давна. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 150 орчим МВт-ын дутагдал гарна. Эрсдэл байгаа. Гэхдээ даваад гарна гэж ажиллаж байна.

УИХ-ын зарим нэг гишүүд олон нийтэд 8, 9 турбин дэлбэрэх гэж байнаа гэж ташаа мэдээлэл өгч байна. Эрчим хүчний салбарын техник, тоног төхөөрөмж хуучирсан нь үнэн. Гэхдээ 8, 9 турбин дэлбэрэх гээд байгаа юм байхгүй, олон мянган инженер техникийн ажилтнууд ажиллаж байна."

Гэрэл зургийг MPA.mn

#live, #УИХ дахь ХҮН намын зөвлөл, #Эрчим хүчний сайд Б.Найдалаа,