Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас гаргасан “Дэлхийн усны нөөцийн төлөв байдал – 2025” тайланд дэлхийн усны мөчлөг улам тогтворгүй, урьдчилан таамаглахад төвөгтэй болж, зарим бүс нутагт усны хомсдол, нөгөө хэсэгт үерийн эрсдэл нэмэгдэж байгааг онцолжээ. 2025 он дэлхийн гол мөрний урсацын хувьд сүүлийн 35 жилийн хамгийн хуурай жилүүдийн нэг болсон байна.

Тайлангаас үзэхэд 2025 онд дэлхийн голын сав газрын 36 хувьд гол мөрний урсац олон жилийн дунджаас бага байжээ. Түүнчлэн сүүлийн долоон жил дараалан хэвийн урсацтай голын сав газрын эзлэх хувь цөөнх болсон бөгөөд 1991–2020 оны дундаж 46 хувьтай харьцуулахад 34–38 хувь болж буурсан байна.

Дэлхийн хуурай газрын усны нийт нөөц буюу газрын доорх ус, гол, нуур, хөрсний чийг, ургамал, цас, мөсөнд агуулагдах усны хэмжээ 2010-аад оны дунд үеэс тасралтгүй буурах хандлагатай байна. Мөн 2025 онд дэлхийн томоохон мөстлөг бүхий бүх бүс нутаг дөрөв дэх жилдээ дараалан мөсний цэвэр алдагдалтай гарчээ. Зөвхөн 2025 оны ус судлалын жилд мөсөн голууд 408 ±132 гигатонн мөс алдсан нь далайн түвшнийг ойролцоогоор 1.1 ±0.4 мм-ээр нэмэгдүүлэх хэмжээний ус юм.

2021–2025 онд бүртгэгдсэн устай холбоотой аюулт, гамшигт үзэгдлийн дор хаяж тал хувь нь Ази, Африкт тохиолдож, эдгээр үзэгдэлтэй холбоотой мэдээлэгдсэн нас баралтын 80 гаруй хувь тус хоёр тивд ногдсон байна.

ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло газрын доорх ус, мөсөн гол, улирлын цасан бүрхүүл зэрэг удаан хугацаанд хуримтлагддаг усны нөөцийг дэлхийн “хадгаламж”-тай зүйрлэж, энэхүү нөөц багасаж байгааг анхааруулжээ. Ус нь улсын хилээр хязгаарлагддаггүй учраас улс орнуудын хамтарсан ажиглалт, мэдээлэл солилцоо, нэгдсэн стандарт болон эрт сэрэмжлүүлэх тогтолцоо улам чухал болж байгааг ДЦУБ онцолж байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

#онцолсон, #Дэлхийн цаг уурын байгууллага, #Дэлхийн усны нөөц,