ОХУ-ын Эрхүү мужийн Киренскийн дүүрэгт жимс, зэрлэг ургамал түүхээр ойд явсан гурван хүн рүү баавгай дайрч, хоёр хүн амиа алдсан байна.

Ослын хэрэг есдүгээр сарын 16-нд Красноярово тосгоны орчимд, Киренскийн дүүргийн төвөөс 80 гаруй километрийн зайд болсон гэж тус бүс нутгийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Баавгай гурван хүн рүү гэнэт дайрсан бөгөөд 65 болон 55 настай хоёр эрэгтэй амь насаа алдсан байна. Харин тэдэнтэй хамт явсан гурав дахь хүн зугтаж, болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад мэдээлжээ.

Цагдаа болон анчид хэргийн газарт очиход хоёр хүний цогцос, мөн түрэмгий авир гаргаж байсан баавгайг илрүүлсэн байна. Анчид амьтныг буудахыг оролдсон боловч баавгай ой руу зугтсан тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ.

Харин есдүгээр сарын 18-ны хамгийн сүүлийн мэдээллээр анчид хүн рүү дайрсан баавгайг устгасан байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Эрхүү мужийн эрх баригчид баавгай хүн рүү дайрах нь нэмэгдэж байгааг анхааруулжээ. Мужийн захирагч Игорь Кобзевын мэдээлснээр өдөрт 50–60 орчим удаа баавгай суурин газарт ойртсон болон хүнтэй таарсан тухай мэдээлэл бүртгэгдэж байгаа аж.

Иймээс Эрхүү мужийн зарим нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоож, иргэдийг ойд гарахгүй байхыг зөвлөж байна. Энэ нь мөөг, жимс түүх идэвхтэй улиралтай давхцаж байгаа бөгөөд эрх баригчид хүний амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарч буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: interfax.ru

#Баавгай, #эрхүү муж,

Иргэн 103.168.34.162
33 мин
Хоолыг нь булаагаад байхад чинь хоолоо харамлаж хүн рүү дайралгүй яадаг юм бээ, баавгайны зөв шүү дээ. Монголд ч гэсэн яг адилхан. Идэх хоолыг нь булааж, дээрэмдэж байгаа, сувдаг, шунахай новшнуудыг гэсгээж, тэдэн рүү дайрч, амьд явах эрхээ хамгаалах хэрэгтэй шүү БААВГАЙНУУД АА!!!
Хариулах