"Монголын мал эмнэлгийн үндэсний холбоо"-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Орон нутагт төрийн мал эмнэлгийн үйлчилгээг гэрээгээр үзүүлдэг хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн малын эмч нар өнгөрсөн зун баруун болон зүүн аймгуудад гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, вакцинжуулалт хийх ажилд хувийн хөрөнгө болон өр зээлээр оролцсон ч өнөөдрийг хүртэл үйлчилгээний хөлсөө бүрэн авч чадаагүй гэв. 

Өмнөх төрийн үйлчилгээнүүдийн төлбөр тооцоо шийдэгдээгүй байхад орон даяар шүлхийн товлолт вакцинжуулалтын ажил эхлэх цаг болсон байна. Гэвч санхүүгийн хүндрэл, шатахууны хомсдол, үнийн өсөлтийн улмаас хөдөө орон нутагт ажиллах боломж улам хязгаарлагджээ.

Энэ асуудлыг төрд хүргэх зорилгоор орон нутгаас малын эмч нарын төлөөлөл өнөөдөр нийслэлд иржээ. Тэд өмнө нь үзүүлсэн төрийн үйлчилгээний хөлсийг яаралтай шийдвэрлэх, цаашдын вакцинжуулалтын ажлын санхүүжилтийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.

Мөн хэвлэлийн хурлын үеэр өнгөрсөн жил шүлхийн вакцинжуулалтыг өвлийн улиралд хийсэнтэй холбоотойгоор вакцины чанар муудсан, улмаар өвчин тархсан, мөн мал эмнэлгийн салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, орон нутагт мал эмнэлгийн төрийн үйлчилгээг хүргэх тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ. 

Орон нутгийн малын эмч нар: "ХХААХҮЯ гуравласан гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Бид шинэчлэлийг эсэргүүцээгүй, харин илүү сайн бодлого хүсэж байна. Мал эмнэлгийн нэгдсэн тогтолцоог сулруулахгүй байх, малын эмч нарын цалин, шаардлагатай төсвийг хугацаанд нь өгөх шаардлагыг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад хүргүүлж байна" гэлээ. 

#онцолсон, #live, #малын эмч, #шүлхийн вакцин, #Монголын мал эмнэлгийн үндэсний холбоо,