Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятадын технологийн компани Хуавэй хиймэл оюуны тооцоололд ашигладаг чип болон тоног төхөөрөмжийн дотоодын эрэлт одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан талаар мэдээллээ.

Хуавэй компанийн ээлжит дарга Эрик Шүгийн мэдээлснээр, тус компани Хятадын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээний хиймэл оюуны тооцооллын төхөөрөмж үйлдвэрлэж чадахгүй байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд олон улсын зах зээлд борлуулалтаа өргөн хүрээнд нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна.

Тус компани хиймэл оюуны шинэ үеийн чипээ хөгжүүлж байгаа бөгөөд 2027 онд гаргахаар төлөвлөж байсан зарим бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг хугацаанаас нь өмнө эхлүүлэхээр болжээ.

Хуавэй мөн олон тооны чипийг нэг дор холбон ажиллуулах шинэ тооцооллын систем хөгжүүлж байна. Тус компанийн танилцуулснаар уг систем нь цаашид нэг сая хүртэлх процессорыг нэг систем болгон ажиллуулах боломжтой байх юм.

Хятадын хиймэл оюуны салбарын өсөлтөд АНУ-ын дэвшилтэт чипийн экспортод тавьсан хязгаарлалт мөн нөлөөлж байна. Үүний улмаас Хятад улс дотоодын чип, тооцооллын технологийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, гадаадын технологиос хамааралтай байдлаа бууруулахыг эрмэлзэж байгаа юм.

Хуавэй компанийн мэдээлснээр, тус компанийн хиймэл оюуны чипүүдийн эрэлт нэмэгдэж байгаа ч үйлдвэрлэлийн хүчин чадал нь одоогоор энэ эрэлтийг бүрэн хангах хэмжээнд хүрээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #чип, #хиймэл оюун, #Хуавэй,