Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэл рүү орох, мөн тус улсаас гарах нефть тээвэрлэгч танкеруудад хориг тавихаа мэдэгдээд буй. Үүний улмаас олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өсөх төлөвтэй. Тухайлбал, Лондоны бирж дээр “Brent” маркийн газрын тосны фьючерс үнэ 79 цент буюу 1.3 хувиар өсөж, нэг баррель нь 59.71 ам.доллар болсон бол АНУ-ын “West Texas Intermediate” нефтийнх 77 цент буюу 1.4 хувиар нэмэгдэж, 56.04 ам.долларт хүрэв. 

Гэвч Венесуэлийн экспортын хэмжээ дэлхийн нийлүүлэлтэд харьцангуй бага хувийг эзэлдэг тул үнийн уналт удаан үргэлжлэхгүй гэж шинжээчид таамаглаж буй. Харин үүнтэй харьцуулахад ОХУ, Украины хэлэлцээ зах зээлд хүчтэй нөлөөлөх боломжтойг тэд онцолж байгаа юм.

Трамп хоригт орсон танкерууд Венесуэл рүү орж, гарахад бүрэн бүслэн саатуулах тушаал өгч, тус улсын эрх баригчдыг террористууд гэж үзэж байгаагаа мэдэгдсэн нь геополитикийн нөхцөл байдалд ч нөлөөлөхөөр байгааг ажиглагчид онцолж байна.

Трампын хоригт хэдэн, ямар танкер орж байгаа, АНУ тэднийг хэрхэн бүслэх, саатуулах нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн Венесуэлээс нефть ачдаг олон онгоц хоригт орсон ч, тус улсын нефть болон Иран, ОХУ-аас тээвэр хийдэг зарим танкер хоригт хамрагдаагүй хэвээр буй. Мөн АНУ-аас өмнө олгосон зөвшөөрлийн дагуу “Chevron” компанийн захиалгын танкерүүд Венесуэлийн нефтийг АНУ руу тээвэрлэсээр байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Трамп,