Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа, Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Мөн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшуулал олгох журам, эрчим хүчний экспортын хэтийн төлөв, төрийн өмчит үйлдвэрийн газруудтай холбоотой арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн 2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллогын дүн, 2026 оны ургацын урьдчилсан баланс болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын шийдвэрийг хуралдааны дараа танилцуулах юм.

Эрдэнэт-Овоо:
USD | 3586