Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай Параселийн арлуудын бүлэгт багтах Ягонг арал дээр шинэ байгууламжууд баригдаж буйг хиймэл дагуулын зургаас илрүүлжээ. Reuters-ийн мэдээлснээр, барилгын ажил гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 17-нд авсан зурагт гурван салаа хэлбэрийн байгууламж тодорхой харагдсан байна.
Шинжээчид байгууламжийн зориулалтыг одоогоор баттай тогтоох боломжгүй ч радар, эрт сэрэмжлүүлэх системийн станц байх магадлалтай гэж үзжээ. Ягонг арал нь Хятад улс томоохон бүтээн байгуулалт хийж буй Антилопын хаднаас ердөө 14 км-ийн зайд оршдог.
Антилопын хад дээр Хятад улс бараг 6 км урт хиймэл арал байгуулж, боомт болон 3 км-ээс урт шулуун эргийн хэсэг бий болгосон нь цаашид нисэх зурвас болгон ашиглах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Бээжин эдгээр байгууламжийг цэргийн зориулалттай гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цаг уурын ажиглалт, загас агнуурын хамгаалалт, шинжлэх ухааны судалгаанд ашиглана гэж мэдэгддэг. Харин бүс нутгийн шинжээчид бүтээн байгуулалт нь Өмнөд Хятадын тэнгисийн хойд хэсэгт Хятадын цэргийн байр суурийг бэхжүүлэхэд чиглэж байна гэж үзэж буй.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3586