Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын таван жилд пуужин хөгжүүлэлтийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн тухай тус улсын KCNA агентлаг мэдээллээ. Ким Жон Ун 2025 оны сүүлийн улиралд зэвсэг, сум үйлдвэрлэлийн томоохон үйлдвэрүүдээр очиж танилцсан бөгөөд энэ салбар нь дайнаас сэргийлэх, цэргийн чадавхийг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой хэмээн айлчлалынхаа үеэр онцолжээ. 

Тэрээр мөн зэвсэг, сум үйлдвэрлэлийн томоохон аж ахуйн нэгжүүдийг шинэчлэхтэй холбоотой баримт бичгүүдийн төслийг баталсан бөгөөд 2026 оны эхээр болохоор төлөвлөж буй Хөдөлмөрийн намын чухал их хуралд өргөн барих юм. Тус их хурлаар Хойд Солонгосын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлох аж. Ажиглагчдын үзэж буйгаар, Хойд Солонгос цэргийн чадавхаа, тэр дундаа пуужингийн хүчин чадлаа урт хугацаанд системтэйгээр бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхээ ийнхүү ил тод илэрхийлж байна. 

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #пуужин, #Хойд солонгос,