Сомалийн нийслэл Могадишо хотын оршин суугчид пүрэв гарагт орон нутгийн сонгуульд саналаа өглөө. Сүүлийн 50 жилийн хугацаанд сомаличууд анх удаа бүх нийтийн сонгууль зохион байгуулж буй нь энэ юм.
Пунтландын хагас автономит бүс болон өөрсдийгөө тусгаар тогтносон хэмээн зарласан Сомалиландыг эс тооцвол Сомалид хамгийн сүүлд 1969 онд бүх нийтийн сонгууль явуулсан юм. Өдгөө гурван сая орчим хүн амтай Могадишо хотод болсон энэ санал хураалт нь улс даяар шууд сонгууль явуулах туршилтын эхний шат гэж  ажиглагчид үзэж байна.

Сонгуулийн үндэсний хорооны гишүүн Абдишакур Абиб Хайрын хэлснээр, хотын дүүргийн зөвлөлийн 390 суудалд 1,605 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Энэ сонгуулиар сонгогдсон зөвлөлийн гишүүд нь хотын даргыг сонгох юм.  “Энэ бол Сомали улс хөл дээрээ бат зогсож, урагшилж байгааг харуулж байна. Орон нутгийн сонгуулийн дараа улс даяар сонгууль явуулах боломж бүрдэнэ” хэмээн тэрбээр  ярьжээ. 

Сонгуулийн өглөө иргэд санал авах байруудын гадна урт дараалал үүсгэн дугаарласан бөгөөд энэ өдөр мөн автомашины хөдөлгөөнийг хааж, нисэх онгоцны буудал, боомтын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Сомалид 1969 онд болсон бүх нийтийн сонгуулийн дараа генерал Мохамед Сиад Барре төрийн эргэлтээр засгийн эрхийг авч удаан хугацаанд засагласан юм. 1991 онд Баррегийн дэглэм нуран унасны дараа олон жилийн иргэний дайн үргэлжилжээ. Ингэсээр 2004 оноос эхлэн шууд бус сонгуулийн тогтолцоог нэвтрүүлсэн бөгөөд энэ нь исламын зэвсэгт бослогын үед өрсөлдөгч овог аймгуудын хооронд зөвшилцөл бий болгох зорилготой байсан аж.

Энэ системийн дагуу овог аймгуудын төлөөлөгчид парламентын гишүүдийг сонгож, парламент Төрийн тэргүүнийг томилдог бөгөөд Ерөнхийлөгч нь Могадишо хотын даргыг томилдог байв. Өөрөөр хэлбэл, бүх нийтийг хамарсан, шууд сонгууль явуулдаггүй байжээ. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #сомали, #сонгууль,