Кино, телевизийн салбарын шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотод болж өнгөрлөө. Нэр хүнд, цар хүрээгээрээ “Оскар”-ын дараа ордог энэхүү шагналыг 1944 оноос олгож эхэлсэн бөгөөд өдгөө  дэлхийн кино, телевизийн салбарын шагналын улирлыг нээдэг гол арга хэмжээ болсон юм. 2025 оны буюу  83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийн гол шагналыг бараан инээдмийн төрөлд багтах  “One Battle After Another” болон Уильям Шекспирийн амьдрал, эмгэнэлт түүхийг өгүүлэх “Hamnet” кинонууд хүртэж байна. Тодруулбал, 

Найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” кино шилдэг инээдмийн, эсвэл мюзикл киноны төрөлд, найруулагч Хлое Жаогийн “Hamnet” кино шилдэг драм киноны төрөлд “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртлээ.  Түүнчлэн “Marty Supreme” кинонд бүтээсэн мэргэжлийн ширээний теннисчний дүрээр жүжигчин Тимоти Шаламе алдарт Леонардо ДиКаприо, Жорж Клуни зэрэг нэр хүндтэй жүжигчдийн өмнө гишгэж инээдмийн, эсвэл мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд ялжээ. “Netflix”-ийн “K-Pop Demon Hunters” цувралын “Golden” дуу шилдэг эх бүтээлээр шалгарсан бол, Эми Пойлерийн “Good Hang with Amy Poehler” подкаст шинээр нэмэгдсэн шилдэг подкаст ангиллын шагналыг хүртсэн байна. 
Телевизийн салбарт энэ жилийн хувьд стриминг болон уламжлалт телевизийн цувралуудын өрсөлдөөн хүчтэй байсныг мэргэжилтнүүд онцолж буй. Энэ удаагийн телевизийн шилдэг драм цувралаар “The Pitt” шалгарсан бол, шилдэг инээдмийн, эсвэл мюзикл цувралын шагналыг “The Studio” хүртжээ. Мөн богино цувралын төрөлд өсвөр үеийнхний асуудлыг хөндсөн “Adolescence” олон шагнал хүртэж, уг бүтээлд тоглосон Стивен Грэм, Эрин Доэрти нар тус тусын ангилалдаа шилдгээр нэрлэгдлээ. 
83 дахь “Алтан бөмбөрцөг” шагналын ялагчид:

Киноны салбарт:
•    Шилдэг драм кино: “Hamnet”
•    Шилдэг инээдмийн, эсвэл мюзикл кино: “One Battle After Another”
•    Драмын шилдэг эрэгтэй жүжигчин: Вагнер Моура – “The Secret Agent”
•    Драмын шилдэг эмэгтэй жүжигчин: Жесси Бакли – “Hamnet”
•    Инээдмийн, эсвэл мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин:Тимоти Шаламе – “Marty Supreme”
•    Инээдмийн, эсвэл мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Роуз Бирн – “If I Had Legs I’d Kick You”
•    Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Стеллан Скарсгард – “Sentimental Value”
•    Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Тейана Тэйлор – “One Battle After Another”
•    Шилдэг найруулагч: Пол Томас Андерсон – “One Battle After Another”
•    Шилдэг анимэйшн кино: “K-Pop Demon Hunters”
•    Гадаад хэл дээрх шилдэг кино: “The Secret Agent”
•    Шилдэг кино зохиол: Пол Томас Андерсон – “One Battle After Another”
•    Шилдэг хөгжмийн зохиол: Людвиг Горанссон – “Sinners”
•    Шилдэг эх дуу: “Golden” – “K-Pop Demon Hunters”
•    Хамгийн их тасалбар борлуулсан бүтээл: “Sinners”

Телевиз салбарт:
•    Шилдэг драм цуврал: “The Pitt”
•    Шилдэг инээдмийн, эсвэл мюзикл цуврал: “The Studio”
•    Драмын шилдэг эрэгтэй жүжигчин: Ноа Уайл – “The Pitt”
•    Драмын шилдэг эмэгтэй жүжигчин: Реа Сихорн – “Pluribus”
•    Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Оуэн Купер – “Adolescence”
•    Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эрин Доэрти – “Adolescence”
•    Инээдмийн шилдэг эрэгтэй жүжигчин: Сет Роген – “The Studio”
•    Инээдмийн шилдэг эмэгтэй инээдмийн жүжигчин : Жин Смарт – “Hacks”
•    Шилдэг богино цуврал: “Adolescence”
•    Богино цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Стивен Грэм – “Adolescence”
•    Богино цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Мишель Уильямс – “Dying for Sex”
•    Телевизийн шилдэг стендап комеди: Рики Жервэйс – “Ricky Gervais: Mortality”
•    Шилдэг подкаст: “Good Hang with Amy Poehler”

Ташрамд, “Алтан бөмбөрцөг”-ийн ялагчдыг энтертайнмент чиглэлээр бичдэг, туурвидаг сэтгүүлчдээс авсан саналын дагуу тодруулдаг билээ. 

Эх сурвалж: Reuters 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

#онцолсон, #онцлох зураг, #“Алтан бөмбөрцөг”,