Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ болон Армени улс энхийн зорилгоор цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хэлэлцээрт Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс нар гарын үсэг зурсан байна.
Ингэснээр АНУ цөмийн технологи, тоног төхөөрөмжийг гадаад улсуудад хууль ёсоор нийлүүлэх боломж олгодог 123 гэрээний хэлэлцээг талууд бүрэн дуусгаж байна. Вэнсийн хэлснээр, энэ хүрээнд Вашингтон Арменитай эхний ээлжинд таван тэрбум ам.долларын экспорт, цаашид түлш нийлүүлэлт, засвар үйлчилгээний дөрвөн тэрбум ам.долларын урт хугацааны гэрээнүүдийг хэрэгжүүлэх юм.
Арменийн Ерөнхий сайд Пашинян “Энэ гэрээ Армени, АНУ-ын эрчим хүчний түншлэлийг гүнзгийрүүлэх шинэ хуудсыг нээж байна” гэж онцоллоо.
Одоогоор Армени эрчим хүчний хувьд Орос, Иранаас ихээхэн хараат бөгөөд Москвагийн барьсан Мецаморын АЦС-ыг орлох шинэ реактор барих саналыг АНУ, ОХУ, Хятад, Франц, Өмнөд Солонгосын компаниудаас авсан байна. Тэд хэний саналыг сонгох нь одоогоор эцэслэгдээгүй ч уг гэрээг байгуулснаар АНУ-ын төслийг сонгох боломж өндөр болж буй.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин “Росатом”-ын санал хамгийн найдвартай, санхүүгийн хувьд давуу гэдгийг мэдэгдсэн ч Арменийн хувьд Москвагаас хараат байдлаа бууруулах, түншүүдээ төрөлжүүлэхийг улс төрийн тэргүүлэх зорилт гэж үзэж байгааг шинжээчид онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Армени, #цөмийн эрчим хүч,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557