Монгол Улс Ази Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-ын Олон талт хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-ийн хүрээнд Авлигын эсрэг менежментийн тогтолцоо (ABMS, ISO 37001)-оор Итгэмжлэлийн хүрээгээ өргөтгөн, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөнийг баталгаажуулж, харилцан хүлээн зөвшөөрөх хэлцэлд нэгдсэн гэрчилгээг шинэчлэн олгож, Монгол Улсын итгэмжлэлийн тогтолцооны чадавхыг олон улсын түвшинд баталгаажууллаа.

Ингэснээр бүс нутгийн болон глобал түвшний  харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр нь Монгол Улсад ISO 37001 стандартад суурилсан авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, баталгаажуулах, итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх, Монгол Улсаас олгосон баталгаажуулалтын гэрчилгээ, тохирлын үнэлгээний үр дүнг гадаад зах зээлд шууд хүлээн зөвшөөрөх боломжийг бодитоор нэмэгдүүлж байгаа юм.

Түүнчлэн энэхүү амжилт нь байгууллагуудын засаглал, дотоод хяналт, ил тод байдлыг сайжруулж, улмаар Монгол Улсын авлигын индексийг шат дараатай бууруулах, шударга, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой. 

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Итгэмжлэлийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг илүү сайжруулах, олон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрөх чадамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд ялангуяа эрүүл мэндийн салбарын стандартуудаар харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх, эрүүл мэндийн лабораторийн сорилтын үр дүнг олон улсад шууд хүлээн зөвшөөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, салбар яам, агентлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл

#Шадар сайд Х.Ганхуяг, #APAC, #авлигын эсрэг менежментийн тогтолцоо,