Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ НАТО-гийн хэд хэдэн чухал командлал, зохицуулалтын төвд ажиллаж буй боловсон хүчнийхээ тоог цөөлөхөөр төлөвлөж байна. Энэхүү алхам нь Европын орнуудын болгоомжлолыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Трамп уг шийдвэрээ Европын зарим улсад хэдийн мэдэгдсэн бөгөөд НАТО-гийн цэргийн болон тагнуулын үйл ажиллагааг төлөвлөж, удирддаг байгууллагуудаас ойролцоогоор 200 ажлын байрыг цомхотгох аж.

Цомхотголд өртөх байгууллагуудад Их Британид байрлах НАТО-гийн Тагнуулын мэдээлэл нэгтгэх төв,  Брюссель дахь Холбоотны тусгай ажиллагааны хүчний командлал, Португалд байрлах, далайн зарим ажиллагааг хариуцдаг алба зэрэг нэгжүүд багтаж байгаа бөгөөд үүнээс гадна НАТО-гийн хэд хэдэн байгууллагад цомхотгол хамаарна гэж эх сурвалжууд дурджээ.

АНУ яагаад ийм шийдвэр гаргасан талаар албан ёсны тайлбар хийгээгүй. Гэхдээ уг алхам нь Трампын засаг захиргаа нөөц бололцоогоо дэлхийн баруун хагасын улс орнууд руу  чиглүүлэх бодлоготой нийцэж байгаа гэж эх сурвалжууд тайлбарлав.

Эдгээр өөрчлөлт нь Европт байрлаж буй АНУ-ын нийт цэргийн хүчтэй харьцуулахад харьцангуй бага тоо юм. Одоогоор Европт ойролцоогоор 80,000 америк цэрэг байрлаж байгаагийн бараг тал нь Германд буй.

Гэсэн ч хэдийн хурцадмал байгаа нөхцөлд НАТО-гийн ирээдүйн талаарх Европын орнуудын түгшүүрийг энэ алхам улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Ялангуяа Ерөнхийлөгч Дональд Трамп Гринландыг нэгтгэх талаар удаа дараа мэдэгдэл хийсэн нь НАТО-д урьд өмнө байгаагүй газар нутгийн маргаан үүсэх эрсдэлтэй байгаа юм.

Ташрамд, Швейцарт болж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор нисэхийнхээ өмнө Трамп сошиал сүлжээнд өөр нэгэн хэрэглэгчийн бичсэн, НАТО-г АНУ-ын аюул заналхийлэл хэмээн тодорхойлсон постыг хуваалцжээ. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Нато,