Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн гэмтлийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран орон нутагтаа анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

Хагалгааны багийн бүрэлдэхүүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Гар сарвууны мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, "Мөнгөн гөлтгөнө" ХХК-ийн үений мэс заслын эмч Э.Дөлгөөн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцсон юм.
Тохойн үе нь бугалга, шуу, богтос яснаас бүрдсэн үе бөгөөд мэс засал нь 2 цаг орчим үргэлжилдэг. Энэхүү мэс заслыг хийснээр Хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн зогсоож, тухайн хүний амьдралын чанар сайжрах боломжтой юм.
2021 оны 5 дугаар сард анх Монгол Улсад ГСССҮТ-ийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн баг хамт олон тус мэс заслыг амжилттай хийж байжээ.

#эмнэлэгт тохойн бүтэн үе солих мэс засал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557