Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.01.28) Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, Япон улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй иений хөнгөлөлттэй зээлээр “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын өргөтгөлийг барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд ээлжит уулзалтыг хийж, зарим тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс “Чингис Хаан” нисэх буудлын өргөтгөлийг барих бэлтгэл ажлын хүрээнд цаг үеийн зарим мэдээллийг танилцуулж, хэд хэдэн чиглэлд санал хэллээ.
Тухайлбал, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал анх 1.600 мянган зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай баригдсан. Гэтэл 2025 онд нийт 2.4 сая буюу даруй нэг дахин их зорчигч тээвэрлээд байна. Цаашид нислэгийн тоо болон зорчигчдын тоо улам нэмэгдэнэ. Иймд нисэх буудлын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлэх шаардлагатай байгааг дахин тодотголоо.
Мөн олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж байгаагаас үүдэн нисэх буудлын ачаа тээш олгох цэгүүд дээр зорчигчид дугаарлах, хүлээлт үүсэх, нисэх буудлын үйл ажиллагаа, ачааллаас шалтгаалан орон нутгийн нислэгийн цаг хойшлох зэрэг зорчигчдод олон хүндрэл бэрхшээл тулгараад байгааг хэллээ. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, талууд гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтэй байгааг Японы талд уламжиллаа.
Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэх, төлөвлөсөн хугацааг богиносгох үүднээс барилгын төлөвлөлт, судалгааны ажлыг 2039 оноор тооцоолон бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг хүсэв.
Хоёрдугаарт, 2025 онд иргэний нисэхийн салбар олон улсын 56 чиглэлд нислэг үйлдэж байна. Мөн олон улсын 50 агаарын хэлэлцээрийг байгуулаад байна. Транзит нислэгээр зорчих иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Иймд салбарын яамны зүгээс төр хувийн хэвшлийн түншлэлээр “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн транзит зочид буудлыг богино хугацаанд барихаар төлөвлөж байгааг дуулгалаа.
Гуравдугаарт, “НУБИЭ” буюу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн олон улсын нислэгийн буулт хөөрөлтийн хураамжийг энэ онд 17 мянган төгрөгөөс 18 ам.доллар болж огцом нэмэгдүүлсэн байна. Өнөөдөр, олон улсын геополитикийн нөхцөл байдал амаргүй байна. Үүнээс үүдэн онгоцны түлш үнэтэй нийлүүлэгдэж байна. Мөн “МИАТ” ТӨХК 10 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Цаг үе ийм амаргүй нөхцөлд нислэгийн хураамжийг 3-4 дахин нэмэгдүүлж байгаа нь цаашид зорчигчийн тийзний үнэ нэмэгдэх зэрэг хүндрэл бэрхшээл үүсгэж болзошгүй байгаа тул талууд харилцан санал солилцож, үе шаттай нэмэгдүүлэх зохицуулалтыг хийх санал дэвшүүлэв.

Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайд Игавахара Масарүгийн зүгээс “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын өргөтгөл барих хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчид бэлтгэл ажлаа эрчимжүүлээд байгааг дуулгалаа.
Төслийн барилгын ажлыг эрт эхлүүлэх хүрээнд карго теминалын зураг төсөл, барилга барих зардлыг хэрхэн төлөвлөх, хаанаас гаргах эсэхээ дахин хэлэлцэх шаардлагатай байгааг хэллээ.
Нислэгийн хураамжийн нэмэгдэлд “НУБИЭ” буюу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д дотоодын авиа компаниудын хамтын ажиллагааны хүрээн дэх төлбөр тооцооны эргэн төлөлт удаашралтай байгаа учраас компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Иймд Зам, тээврийн сайдын зүгээс мөн энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ. Уулзалтаар хэлэлцсэн зарим асуудлын шийдвэрүүдийг ирэх баасан гаригт дахин хэлэлцэхээр тогтов.

Эх сурвалж: ЗТЯ

#Зам тээврийн яам, #Элчин сайд Игавахара Масарү,