Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны аюулгүй байдлын хүчний удирдагч болон гол байгууллагуудыг онилон цохилт өгөх зэрэг хувилбаруудыг хэлэлцэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ алхам нь эсэргүүцэгчдэд урам өгч, жагсаал цуглааныг цааш өрнүүлэхэд чиглэсэн байж магадгүй аж. Гэхдээ Израил болон Арабын орнуудын үзэж байгаагаар, дан ганц агаарын цохилтоор Ираны шашны дэглэмийг түлхэн унагах боломжгүй юм. 

Иранд энэ сарын эхээр улс даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг эрх баригчид хүч хэрэглэн дарж, олон хүний аминд хүрсний дараа Трамп Тегераны дэглэмийг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Үүний тулд  хүчирхийлэлд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буй командлагчид, байгууллагуудад АНУ цохилт өгч магадгүй байна. Мөн Трампын зөвлөхүүдийн хэлэлцэж буй хувилбаруудад урт хугацаанд нөлөө үзүүлэх, өргөн хүрээтэй цохилт ч багтаж байгаа аж.  Гэхдээ Трамп цэргийн хүч ашиглах талаар эцсийн шийдвэрийг гаргаагүй байна.

Энэ долоо хоногт АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг болон дагалдах байлдааны усан онгоцууд Ойрхи Дорнодод дөхөж ирсэн бөгөөд Ираны эсэргүүцлийг хүчээр дарсан тохиолдолд Вашингтон хөндлөнгөөс оролцоно хэмээн Трамп мэдэгдэж байсан юм.

Мөн Трамп Ираныг цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцэхийг уриалж, тохиролцохгүй бол өнгөрсөн зургадугаар сард  цөмийн байгууламжийг онилсон цохилтоос хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан юм.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Дональд Трамп, #иран, #Трамп,