ОХУ, АНУ болон Украин улсын хоорондын гурван талт яриа хэлэлцээний эхний шат 1 дүгээр сарын 23–26-ны өдрүүдэд Абу Даби хотноо зохион байгуулагдсан хэдий ч Украин улсын эсрэг халдлагууд үргэлжилсээр байна. Ялангуяа өвлийн ид хүйтний үед улсын эрчим хүчний амин чухал дэд бүтэц дахин өртлөө.
Эдгээр өдрүүдэд Холбооны Канцлер Мерц болон Гадаад хэргийн сайд Вадефуль нар Герман Улс Украинд улс төрийн, хүмүүнлэгийн болон өвлийг давах тусламжийн хүрээнд цаашид ч дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийллээ.
Украинд төдийгүй олон бүс нутагт онцгой хатуу ширүүн болж буй өвлийн улиралд цахилгаан болон дулаан хангамж хэрхэн амь нас, оршин тогтнохтой шууд холбоотой асуудал болох нь тодорхой харагдаж байна. Гэрэл, халаалт тасарвал энэ нь юуны өмнө айл өрхүүд, өндөр настнууд болон хүүхдүүдэд хамгийн хүндээр тусдаг.
Цахилгаан, дулаан хангамжийн байгууламжуудыг онилсон зорилтот халдлагууд нь энэхүү дайн сая сая хүний өдөр тутмын амьдралд хэр гүн гүнзгий нөлөөлж байгааг, ялангуяа жилийн хамгийн хүйтэн үед ямар хүнд нөхцөл байдал үүсгэж байгааг дахин харуулж байна.
Эх сурвалж: German Embassy Ulaanbaatar

#Украины дайн, #Холбооны Канцлер Мерц, #Гадаад хэргийн сайд Вадефуль,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557