Дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг, 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гарагт Лос-Анжелес хотод болж өнгөрлөө. Энэ удаагийн ёслолыг уламжлал ёсоор Тревор Ноа хөтөлсөн бөгөөд шагнал гардуулах ажиллагааг CBS телевиз шууд дамжуулан хүргэсэн байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Уг ёслолд нийт 86 төрөлд шагнал олгосон бөгөөд дэлхийн олон орны, олон урсгал, төрлийн уран бүтээлчид нэр дэвшин өрсөлдсөн юм. 

Энэ жилийн Грэммийн хамгийн том дуулиан Бад Баннигийн ялалт байлаа. Пуэрто-Рикогийн алдарт уран бүтээлч Бад Банни “Debí Tirar Más Fotos” цомгоороо “Оны шилдэг цомог” номинацийг тэргүүлж, испани хэл дээрх бүтээл анх удаа энэхүү шагналын эзэн болов. Тэрээр энэ төрөлд Кендрик Ламар, Лэди Гага, Тайлер зэ Криэйтор зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг ардаа орхисон юм. Бад Банни оны шилдэг цомгийн эзэн болоод зогссонгүй, мөн “Шилдэг латин урбан хөгжмийн цомог” төрөлд ялалт байгуулж, энэ үдэш нийт таван шагнал хүртсэн байна. 

Харин “Оны шилдэг бичлэг” шагналыг Кендрик Ламар болон дуучин SZA нарын хамтарсан “luther” дуу хүртсэн бол “Оны шилдэг дуу”-гаар Билли Айлишийн “Wildflower” бүтээл шалгарсан байна. Мөн “Шилдэг залуу уран бүтээлч”-ээр Британийн дуучин Оливия Дин тодорч, Грэммийн тайзнаа анхны том амжилтаа тэмдэглэсэн юм.

Түүнчлэн “Шилдэг поп вокал цомог”-оор Лэди Гагагийн “Mayhem”, “Шилдэг рэп цомог”-оор Кендрик Ламарын “GNX”, “Шилдэг рок цомог”-оор "Turnstile" хамтлагийн “Never Enough” бүтээлүүд тус тус шалгарсан бол кантри хөгжмийн төрөлд Желли Роллын “Beautifully Broken” цомог шилдгээр нэрлэгджээ. Энэ жилийн “Дүрс медиа буюу кино, шоу, анимэйшнд зориулсан шилдэг дуу” төрөлд “Netflix”-ийн шинэ анимэйшн “KPop Demon Hunters”-ийн хит дуу “Golden” шагнал авсан нь к-поп урсгалын бүтээл анх удаа Грэммийн нэр хүндтэй шагнал авч буй түүхэн үйл явдал юм.

Кино ертөнцийн домогт найруулагч Стивен Спилберг  “Music by John Williams” киноны шилдэг хөгжмийн кино төрөлд Грэмми хүртсэнээр EGOT буюу Эмми, Грэмми, Оскар, Тонигийн шагналыг бүгдийг нь авсан уран бүтээлч болов. 

Грэммийн шагналуудыг “Recording Academy”-гийн 15,000 гишүүн санал өгч сонгодог бөгөөд тэдний дунд уран бүтээлчид, дуу зохиогчид, продюсер, инженерүүд багтдаг аж. 

Эх сурвалж:Reuters 

#онцолсон, #Грэммийн шагнал,