Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Грекийн Чиос арлын ойролцоо Эгейн тэнгист цагаачид тээвэрлэж явсан жижиг завь  эргийн хамгаалалтын хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас 14 хүн амь насаа алдсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Эргийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр, Туркийн эргээс Чиос арал руу чиглэн явж байсан энэ завийг буцахыг шаардсан ч тэд  онгоц руу огцом эргэснээр мөргөлдсөн байна. 

Ослын улмаас эргийн хамгаалалтын хоёр ажилтан гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор 24 цагаачийг аварч чаджээ. Гэрчүүдийн хэлснээр, завин дээр нийт 30–35 орчим хүн байсан аж. Одоогоор далайд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Сүүлийн жилүүдэд дайн, ядуурал, улс төрийн хавчлагаас зугтаж Европ руу цагаачлахыг хүссэн хүмүүсийг хууль бусаар хил давуулж, далайгаар зөөвөрлөх нь эрс нэмэгдсэн бөгөөд ихэвчлэн  үүнийг хүний наймаачид, гэмт бүлэглэлүүд зохион байгуулж буй.

Эх сурвалж: Reuters 

#Грек, #цагаач иргэд,