Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Газын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Израилын танкны довтолгоо болон агаарын цохилтын улмаас Газын зурваст 24 палестин хүн амиа алдсаны долоо нь хүүхэд байна. Өнгөрсөн аравдугаар сард байгуулсан гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш бараг дөрвөн сарын дараа ийнхүү нөхцөл байдал хурцдаж байна.

Амиа алдсан хүмүүсийн дунд Газын өмнөд хэсгийн Хан Юнис хотод болсон цохилтын дараа шархадсан хүмүүст туслахаар очсон эмнэлгийн ажилтан байжээ.Мөн Газын хойд хэсэгт орших Газ хотод болсон цохилтын үеэр таван сартай нярай хүүхэд амиа алдсан гэж мэдээлэв. 

Эдгээр халдлага  Израил гурван хоногийн өмнө Газын Египеттэй холбодог гол боомтыг дахин нээсэнтэй давхцан гарч байгаа бөгөөд энэ нь АНУ-ын дэмжлэгтэй гал зогсоох хэлэлцээрийн чухал хэсэг байсан юм.

Израилын арми эдгээр цохилтыг ХАМАС-тай байгуулсан түр эвлэрлийн шугамын ойролцоо Израилын цэргүүд рүү палестин зэвсэгт бүлэглэлүүд гал нээсний хариуд хийсэн гэж мэдэгдэв. 

Дараагийн мэдэгдэлд Израилын зэвсэгт хүчин ХАМАС-ын өндөр тушаалын командлагчийг онилсон цохилт хийсэн гэж дурдсан байна. Мөн ХАМАС-ын холбоотон “Исламын Жихад” бүлэглэлийн нэгэн командлагч болон түүний 11 настай охин цохилтын улмаас амь үрэгдсэн талаар төрөл төрөгсөд нь мэдээлжээ. Үүний дараа Израилын арми Исламын Жихадын командлагчийг устгаснаа албан ёсоор баталсан байна.

ХАМАС бүлэглэл Израилын үйлдлүүдийг гал зогсоох дэглэмийг тогтворжуулах оролдлогыг сулруулж байна хэмээн мэдэгдэж, зөрчлүүдийг нэн даруй зогсоох олон улсын шахалт үзүүлэхийг уриалжээ.

Эх сурвалж: Reuters 

#Газ, #Израил,