Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.04) Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын Засгийн газар манай улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбар бүрт чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлоод, энэ удаа хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.  
Мөн тэрээр Монгол Улсын агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” нисэх онгоцны буудал ачаалал ихтэй ажиллаж байгааг дуулаад, нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, дэд бүтцийн өргөтгөн ашиглах хүрээнд хийгдэж буй судалгааны ажлуудыг богино хугацаанд хийж дуусгах, барилгын ажлыг эрт эхлүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх тухай асуудлыг нарийвчлан хэлэлцэж, уулзалтаар хэлэлцсэн зарим асуудлыг ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака төслийн багийнхан болон холбогдох байгууллага, дарга удирдлагуудтай дахин зөвлөлдөж, ойрын хугацаанд тодорхой хариу өгөхөөр тогтлоо. 
Тухайлбал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс “Чингис Хаан” нисэх буудлын өргөтгөлийг барих бэлтгэл ажлын хүрээнд цаг үеийн зарим мэдээллийг танилцуулж, хэд хэдэн чиглэлд  санал хэллээ.

Нэгдүгээрт, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал анх 1.600 мянган зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай баригдсан. Гэтэл 2025 онд нийт 2.4 сая буюу даруй нэг дахин их  зорчигч тээвэрлээд байна. Цаашид нислэгийн тоо болон зорчигчдын тоо улам нэмэгдэнэ. Иймд нисэх буудлын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлэх шаардлагатай байгааг дахин тодотголоо.  
Хоёрдугаарт, олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо, гадаад дотоодын жуулчдын урсгал идэвхтэй нэмэгдэж байгаагаас үүдэн нисэх буудлын ачаалал нэмэгдэх, орон нутгийн нислэгийн цаг хойшлох зэрэг олон хүндрэл бэрхшээл тулгараад байгааг хэллээ. 
Мөн 2025 онд иргэний нисэхийн салбар олон улсын 56 чиглэлд нислэг үйлдэж байна. Олон улсын 50 агаарын хэлэлцээрийг байгуулаад байна.  Цаг үеийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтэй байгааг Японы талд уламжиллаа. Тодруулбал, шинэ нисэх буудлын өргөтгөлийг барьж дуустал “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг орон нутгийн нислэгт ашиглах, менежментийг нь мөн Япон улсын тал буюу “НУБИЭ” буюу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д хариуцуулан ажиллуулах саналыг дэвшүүллээ.
Гуравдугаарт, төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэх, төлөвлөсөн хугацааг богиносгох үүднээс барилгын төлөвлөлт, судалгааны ажлыг 2039 оноор тооцоолон бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг хүслээ.
Дөрөвдүгээрт, төслийн барилгын ажлыг Монгол, Япон хоёр улсын хөнгөлөлттэй зээлийн төсөвт өртөгөөс хэтрүүлэхгүй, зээлийн үнийн дүнд багтаан барих саналтай байгаагаа илэрхийллээ. Учир нь, төгрөгийн ханшны уналт, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан хөнгөлөлттэй зээлийн дүнгээс давуулахгүй барих ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. 
Тавдугаарт, Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакад болон төсөл хариуцагч байгууллагын удирдлагуудад төслийн бүтээн байгуулалтын ажилд гуравдагч орны буюу гадаадын компани оролцуулахгүй, Монгол Улсын дотоодын үндэсний компаниудаас зам, гүүр барилгын ажлын туршлагатай, хариуцлагатай компаниудыг сонгон оролцуулж, хувийн хэвшлийг дэмжих, монгол иргэдийг ажлын байраар хангаж ажиллуулах хүсэлтийг тавилаа.
Зургадугаарт, “НУБИЭ” буюу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн олон улсын нислэгийн буулт хөөрөлтийн хураамжийг энэ онд 18 ам. доллар болж нэмэгдүүлсэн байна. Өнөөдөр, олон улсын геополитикийн нөхцөл байдал амаргүй,  онгоцны түлш үнэтэй нийлүүлэгдэж байна. Цаг үе ийм  үед нислэгийн хураамжийг нэмэгдүүлж байгаа нь цаашид зорчигчийн тийзний үнэ нэмэгдэхээс эхлээд мөн олон хүндрэл бэрхшээл үүсгэж болзошгүй байгаа тул энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ. 

Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака “Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газар, тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажил хэрэгч уулзалт өрнүүлж буйд талархал илэрхийллээ.
ЖАЙКА-гийн зүгээс Монгол Улсын хөгжлийн төлөө нягт хамтран ажиллах болно гэдгийг онцлоод, “Чингис хаан”  нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажлыг 2027 онд эхлүүлэх хүрээнд газар чөлөөлөх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэйг онцоллоо. 
Мөн “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төлөвлөгөө, ТЭЗҮ судалгааг  2039 оноор төлөвлөж хийвэл Япон талаас хийгдэж буй судалгааны дотоод ажлуудад багагүй өөрчлөлт орох бөгөөд тэр хэрээр тодорхой цаг хугацаа зарцуулах болно гэдгийг тодотгон хэллээ. 

Уулзалтын төгсгөлд, Монгол Япон хоёр улсын найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болсон “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хот төлөвлөлт цаашдын эрэлт хэрэгцээ шаардлагыг үндэслэн тооцоолж, хариуцлагатай гүйцэтгэхийн төлөө хамтран ажиллах болно гэлээ.  
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс тавьж буй зарим саналуудыг шуурхай хэлэлцэж, анхаарч ажиллах болно гэв.

#Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, #ЗТЯ, #ЖАЙКА, #ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака,