Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан стратегийн цөмийн зэвсгийг хязгаарлах “New START” гэрээний хугацаа 2026 оны хоёрдугаар сарын 4-нд албан ёсоор дуусаж, хүчин төгөлдөр бус боллоо. Ингэснээр хоёр улс стратегийн цөмийн зэвсэг, пуужин, цэнэгт хошууны тоонд тавигдаж ирсэн хуулийн хязгаарлалт үгүй болж байна.
ОХУ-ын талын мэдээлснээр, Ерөнхийлөгч Владимир Путин уг гэрээний хүрээнд мөрдөж байсан хязгаарлалтыг дахин 12 сараар сунгах санал гаргасан ч АНУ үүнд хариу өгөөгүй аж. Москва үүнийг буруу, харамсалтай шийдвэр хэмээн шүүмжилжээ.
Гэрээний хугацаа дууссанаар АНУ, ОХУ аль аль нь стратегийн цөмийн зэвсгийн тоогоо нэмэгдүүлэх боломжтой болсон ч ОХУ хариуцлагатай, болгоомжтой бодлого баримтална гэдгээ мэдэгдсэн байна. Мөн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр гэдгээ онцолжээ.
Харин аюулгүй байдлын шинжээчид энэхүү гэрээ цуцлагдсанаар дэлхий дахинд шинэ зэвсгийн уралдаан эхлэх эрсдэл нэмэгдэж, олон улсын стратегийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОХУ, #цөмийн зэвсэг,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557