Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Украин, Оросын дайныг зогсоох, цаашлаад энхийн хэлэлцээр байгуулах ээлжит хэлэлцээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод болж буй энэ хэлэлцээнд АНУ, Украин, ОХУ-ын тусгай элч, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд зөвлөх уулзалтууд хийн, ажлын хэсгүүдийн хооронд хэлэлцүүлэг өрнүүлж байгааг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров мэдээлжээ.
Энэ удаагийн хэлэлцээгээр талуудын хооронд гал зогсоох гол механизмууд, үндсэн нөхцөлүүд болон зөрчил гарвал ямар хариу арга хэмжээ авах сэдвийг хөндөж буй. Тэр дундаа Украинд аюулгүй байдлын баталгаа олгох, нутаг дэвсгэрийн статусыг онцлон хэлэлцэж байгаа юм. Учир нь, гал зогсоох хэлэлцээр байгуулахын тулд Украины зүүн бүсийн зарим нутгийг Оросын мэдэлд шилжүүлэх нөхцөлийг Москва тавьж байгаа бол Киев үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэсэн байрь суурьтай байна.
Нөгөө талаас, олзлогдсон, хоригдсон цэргүүдийг харилцан солилцох, энгийн иргэдэд тусламж үзүүлэх, дайны улмаас хохирч сүйдсэн бүсийг сэргээн босгох зэрэг сэдвээр талууд хэлэлцэж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ОРос, #УКраин, #Энхийн хэлэлцээ, #Абу-Даби,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557