Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ираны хүний эрхийн тэмцэгч, 2023 оны Нобелийн Энхтайвны шагналт Нэргэс Мохаммадид дахин 7.5 жилийн хорих ял оноосон байна. Өдгөө 53 настай Мохаммади эмэгтэйчүүдийн эрхийн төлөө гурван арваны турш тэмцэж, энэ хугацаанд олон удаа шоронд хоригдож байсан юм. Ираны Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж буй.
Иранд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхэлж өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа эсэргүүцлийн жагсаалын улмаас эрх баригчид сөрөг дуу хоолойг улам дарсан шийдвэрүүд гаргаж байгааг ажиглагчид онцолж буй.
Мохаммадиг 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд баривчилсан бөгөөд түүнийг Машхад хотод болсон дурсгалын арга хэмжээнд зүй бус уриа дэвшүүлж, олон нийтийг үймүүлсэн хэмээн буруутгажээ.
Шүүх түүнийг үндэсний аюулгүй байдлын эсрэг бүлэглэн үйлдсэн гэх үндэслэлээр зургаан жил, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийсэн гэх үндэслэлээр 1.5 жил хорих ял оноолоо.
Нэргэс Мохаммади нь Иранд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, цаазаар авах ялыг халах тэмцлийнхээ төлөө 2023 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн бөгөөд уг шагналыг хүртэх үедээ ч шоронд хоригдож байжээ.
Эх сурвалж: Reuters

#иран, #Нобелийн шагнал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557