Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болсон гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын  сарын 9-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ. Эмнэлэгт 81 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 27  хүн, хөдөө орон нутагт 34 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 9 хүн байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5198 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3382, 5-9 насны 1811 хүүхэд, 15-19 насны 1756 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

#онцолсон, #улаанбурхан,